Ухаалаг гар утасны зах зээлд өөрийн шинэлэг төхөөрөмжүүдээр гараагаа эхлээд буй Oppo компани Oppo N3 ухаалаг гар утасныхаа зургийг фейсбүүк хуудсандаа оруулжээ. Энэхүү шинэ загварын гар утсыг энэ сарын 29-нд Сингапурт худалдаанд гаргахаар төлөвлөөд байгаа аж.
Уг гар утас нь 5.9 ичнийн Full HD дэлгэцтэй, a Qualcomm Snapdragon 805 процессортой, хурууны хээ уншигчтай байхаас гадна хамгийн том давуу тал нь 16 МР хүчин чадал бүхий хүчирхэг камертай байх гэнэ.
Бусад техникийн үзүүлэлтийг одоогоор нууцлаад байгаа аж.
Т.БИЛГҮҮН