Рене Зеллвегер мэс заслын дараа

Хуучирсан мэдээ: 2014.10.22-нд нийтлэгдсэн

Рене Зеллвегер мэс заслын дараа

Жүжигчин Рене Зеллвегерийг “Бриджит Жонсын өдрийн тэмдэглэл” киногоор нь үзэгчид сайн мэднэ.  45 нас шүргээд буй жүжигчин бүсгүй маань залуу насаа хадгалах гэж гоо сайхны мэс засал хийлгэсэн нь “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэдэг шиг болжээ.

Хагалгаа хийлгэснээсээ хойш анх удаа өчигдөр олны өмнө гарсан түүнийг танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн тухай гадны сайтуудад бичицгээж байна.

Нүдэнд дулаахан, натурал царайтай байсан Рене үрчлээгээ татуулж, давхраа хийлгэн шанаагаа засуулснаас болж тэс өөр хүн шиг болж хувирчээ. Түүний шинэ төрхийг хуучнаасаа хэдэн зуун хувь дордсон, нүдээ оноогүй “засвар” болсон хэмээн онцолж байна.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж