“МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат гэмтэлд хэвтэж байна, бусдын нөлөөтэй гэмтсэн байж болзошгүй” гэсэн яриа олны дунд тархаад байгаа. Ж.Мөнхбат генсекийн хувьд хөлөө гэмтээсэн нь үнэн боловч бусдын нөлөөтэй гэмтсэн гэдэг нь хэтийдсэн дүгнэлт байна гэж намын нөхөд нь хэлж байна. МАН-ын генсек өдгөө хөлөө эмчлүүлэн ажлаа хийхгүй байгаа ч хүмүүсийн цуураад байгаа шиг юм болоогүй гэдгийг өөрөө ч баталж байна. Тэрбээр спортын тэмцээнд оролцож байгаад хөлийнхөө шагайнд гэмтэл авчээ.
Д.ЦЭЦ