-"Цагаан" хэсгийг тэргүүлэн тоглож буй ОХУ-ын Мария Шарапова эхний тоглолтод хожигдлоо.-
Шилдэг найман эмэгтэй теннисчин оролцдог WTA Finals тэмцээн Сингапурын “Singapore Sports Hub”-д болж байна. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр/10.22/ ганцаарчилсан төрлийн “цагаан” хэсгийн хоёр тоглолт боллоо. Тус тэмцээнд хоёрт эрэмбэлэгдэхдээ энэхүү хэсгийг тэргүүлж буй ОХУ-ын Мария Шарапова эхний тоглолтод хожигдлоо. Тэрээр Данийн Каролине Возняцкид 6-7, 7-6, 2-6-ын онооны харьцаагаар хожигдлоо. Тоглолтын эхний хоёр үе тай-брейкээр шийдэгдэж, хожлын харьцаа 1:1 болж, ирсэн юм. Шийдвэрлэх гурав дахь сетэд Возняцки илүү байж, 6-2-ын харьцаагаар хожлоо. Тоглолт 3 цаг 14 минут үргэлжилсэн байна.
Возняцкигийн тус тэмцээнд чансааны 8-д бичигдсэнээр оролцох эрхээ авсан юм.
Мөн энэ хэсэгт Польшийн Агнешка Радваньска(6) Чехийн Петра Квитоваг(3) хоёр үеийн турш 6-2, 6-3-ын харьцаагаар хоёр үеийн турш хожлоо. Ийнхүү энэхүү хэсгээс Данийн Возняцки, Польшийн Радваньска нар эхний хожлоо авч, давуу байдалтай болж ирлээ.
Өнөөдөр улаан хэсгийн Серена Уильямс-Румыны Симона Халеп, Канадын Эжени Бучард-Сербийн Ана Иванович нарын тоглолт болох билээ. Эхний тоглолтод Серена Уильямс, Симона Халеп нар өрсөлдөгчөө хожиж, эхний ялалтаа авсан билээ. Энэ өдрийн тоглолтод дэлхийн манлай теннисчин хожиж чадвал гурав дахь тоглолтоос үл хамааран хагас шигшээд өрсөлдөх эрхээ авах юм.
Ч.БОЛ