ETV спортын сэтгүүлчдийн дунд билльярдын тэмцээн зарлав

Хуучирсан мэдээ: 2014.10.21-нд нийтлэгдсэн

ETV спортын сэтгүүлчдийн дунд билльярдын тэмцээн зарлав

ETV телевиз, “Эпис” пүүл билльярдын төвөөс хамтран спортын сэтгүүлчдийн дунд пүүл билльярдын тэмцээн зохион байгуулахаар болжээ. Энэ тэмцээний талаар мэдээлэл өгөх Хэвлэлийн хурал өнөөдөр болж, спортын сэтгүүлчдийн дундах ээлжит тэмцээн аравдугаар сарын 25-нд товлогдсоныг дуулгалаа. 

Монголын спортын сэтгүүлчдийн холбоо гишүүдийнхээ дунд спортын олон төрлийн тэмцээн, уралдаан зохион явуулдаг уламжлалтай. Энэ удаа ETV-ийн санаачлагаар спортын сэтгүүлч, зураглаачдын  дунд  стандарт пүүл бильярдын нээлттэй тэмцээнийг “Эфис” билльярдын төвөөс хамтран зохион байгуулахаар болжээ.  Тэмцээнд  сонин, хэвлэл, радио, телевиз зэрэг бүх  төрлийн мэдээллийн хэрэгслийн спортын  сэтгүүлчид,  зураглаачид оролцох боломжтой  бөгөөд  эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлөөр өрсөлдөх ажээ.

Тэмцээн аравдугаар сарын 25-ны бямба гаригийн өглөө 10.00 цагаас 10-р хорооллын “Эфис”  төвд болох ба одоогоор 20 гаруй тамирчин бүртгүүлээд байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж