Монгол-Японы хамтарсан MJ нийгэмлэг, Монголын жүдо бөхийн Холбоо, "Хилчин" спорт хорооноос жил бүр хамтран зохион байгуулдаг Улсын начин Д.Дашжамцын нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Монгол улсад жүдо бөхийн спортыг хөгжүүлэх, өсвөрийн тамирчдын ур чадварыг дээшлүүлэх зорилготой энэхүү тэмцээн Монгол бөхийн өргөөнд аравдугаар сарын 20-ны өдөр боллоо.
Монгол улсын хөдөлмөрийн баатар олимпийн аварга Н.Түвшинбаяр , дэлхийн аварга Х.Цагаанбаатар зэрэг олон тамирчид “MJ cup” тэмцээнд хүч үзэж олон улсын тавцанд өрсөлдөх гараагаа эхлүүлж байсан түүхтэй.
Эх сурвалж: http://undesniibukh.mn