Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газруудын 6 байгаль хамгаалагч экологи-байгаль хамгаалалын мэргэжлээр 4 жил суралцаж, Эко-Ази дээд сургуулийг амжилттай төгслөө. Түргэн уулын ДЦГ-ын байгаль хамгаалагч Х.Дашдаваа “Түргэн уулын ДЦГ-ын янгир ямааны тархац байршил, тоо толгой, өнөөгийн байдал” сэдвээр дипломын ажил бичиж амжилттай хамгааллаа.
Байгаль хамгаалагч нараас хариуцсан газар нутгийнхаа амьтны талаар олон жил мэдээлэл цуглуулан диплом бичиж хамгаалсан нь ихээхэн ач холбогдолтой юм байна гэж шалгалтын комисс үнэлсэн байна.
УНАСУТХГ-уудын байгаль хамгаалагч нарын 90 орчим хувь нь байгаль орчны мэргэжлийн дээд боловсролтой болж, мэргэжил, ур чадвараа дээшлүүллээ гэж Увс нуурын ай савын УТХГ-уудын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Э.Жавзансүрэн мэдээллээ.
Эх сурвалж: www.mne.mn