Л.Гансүх сайд Ховд аймагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

Л.Гансүх сайд Ховд аймагт ажиллаж байна

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх Ховд аймагт ажиллаж байна.

Тэрбээр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хар-Ус нуур орчмын УТХГН-ийн хамгаалалтын захиргааны конторын барилгын гүйцэтгэл, Ус, цаг уур, орчны шинжилгээний албаны конторын барилгын их засварын ажлын гүйцэтгэл, БОАЖГ-ын мод үржүүлгийн талбайд тавьж байгаа өндөр хүчдэлийн шугамын  ажлын гүйцэтгэлтэй газар дээр нь танилцлаа.

Мөн алс баруун хязгаар дахь салбарын үйл ажиллагааны талаар чиг үүргүүд өглөө гэж Ховд аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн А.Нансалмаа мэдээллээ.

Эх сурвалж: www.mne.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж