Ухаалаг гар утас хэрэглэгч хүмүүс утсаа элдэв тоос шороо болон гэмтэл эвдрэлээс сэргийлэх зорилгоор гар утасны гэрийг ашигладаг. Энэхүү гэрүүд төрөл бүрийн загвартайгаар хийгдэж, худалдаанд өргөн сонголттой байдаг билээ.
Харин хамгийн нимгэн гар утасны гэрийг Spigen бренд бүтээжээ. Уг гэр нь ердөө 0,4 мм зузаантай, 4 гр жинтэй юм байна.
Хэдий ийм нимгэн ч гэсэн доргилтын хүчийг бууруулах, тоос чийгнээс хамгаалах зэрэг олон чадвартай аж. Энэхүү гэрийг 25 ам.долларын үнээр худалдаанд гаргажээ.
Т.БИЛГҮҮН