Шварценеггер үйлчлэгч бүсгүйд 65 мянган доллар өгчээ

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

Шварценеггер үйлчлэгч бүсгүйд 65 мянган доллар өгчээ

Арнольд Шварценеггер экс-гэрийн үйлчлэгч, нууц хүүгийнхээ ээж Милдрэд Патрика Боэнад жил гаруйн өмнө 65 мянган ам.долларыг банкны дансаар шилжүүлж өгчээ. Арнольд энэ мөнгөө хоёр хуваан шилжүүлсэн бөгөөд эхлээд 2010 оны дөрөвдүгээр сард таван мянгыг, дараа нь нэг сарын дараа 60 мянган ам.доллар шилжүүлжээ. Үүнийг нотлох банкны баримтыг олон улсын мэдээллийн эх сурвалжууд олж тогтоосон байна. Арнольдын өгсөн мөнгийг Патрика байшингийнхаа зээлд төлсөн бөгөөд өдгөө 13 настай хүүгийнхээ хамт тэр байшиндаа амьдардаг байна.

Б.Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж