“М.Юнайтед”, “Вест Бромвич” багуудын тоглолт тэнцлээ

Хуучирсан мэдээ: 2014.10.21-нд нийтлэгдсэн

“М.Юнайтед”, “Вест Бромвич” багуудын тоглолт тэнцлээ

Үндсэн цаг дуусахаас гурван минутын өмнө Блинд гоол оруулснаар тоглолт 2:2 онооны харьцаагаар тэнцлээ.

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн наймдугаар тойргийн сүүлчийн тоглолт даваа гаригийн шөнө Вест Бромвичийн "The Hawthorns" цэнгэлдэх хүрээлэнд боллоо. “Манчестер Юнайтед”, “Вест Бромвич” багуудын хооронд болсон энэхүү тоглолт 2:2 онооны харьцаагаар өндөрлөлөө. “Вест Бромвич”-ийн талбайд явагдсан тоглолтын 8 дахь минутад талбайн эзэд эхний гоолыг оруулсан ч 48 дахь минутад зочин багаас Феллаини гоол оруулж, тоглолт 1:1-ээр тэнцсэн юм. 62 дахь минутад Бераино, үндсэн цаг дуусахаас гурван минутын өмнө Блинд гоол оруулснаар тоглолт 2:2 онооны харьцаагаар тэнцлээ.

Наймдугаар тойрог

"Вест Бромвич" – "Манчестер Юнайтед" – 2:2 (1:0)

Гоол: Сессеньон, 8 (1:0). Феллаини, 48 (1:1). Бераино, 66 (2:1). Блинд, 87 (2:2).

Сессеньон эхний гоолыг 8 дахь минутад оруулсан юм.

Феллаини тоглолтын хоёр дахь гоолыг оруулж, 1:1-ээр тэнцлээ.

87 дахь минутад зочин багаас Блинд гоол оруулснаар тоглолт, 2:2 онооны харьцагааар өндөрлөлөө.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж