Стросс-Каны суудлыг хэн эзлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

Стросс-Каны суудлыг хэн эзлэх вэ?

Секс скандалд нэр холбогдсон Доминик Стросс-Кан албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргасны дараа Европын лидерүүд түүний орыг залгах хүнийг  хайж эхэлжээ. Германы Канцлер Ангела Меркел олон улсын валютын сангийн тэргүүнийг яаралтай сонгохыг шаардсаны  дараа  тус сангийн гүйцэтгэх захирал Жон Липски Францын Сангийн сайд Кристин Лагардег тус байгууллагын тэргүүнд тохирох хамгийн  оновчтой сонголт гэж хэлжээ. Жон Липски одоогоор тус сангийн тэргүүний албыг түр орлож буй юм. Кристин Лагардег тус сангийн тэргүүнээр томилохтой  Итали, Швед санал нэгдсэн байна. Олон улсын валютын сангийн тэргүүнээр сонгогдоход юуны түрүүнд тус байгууллагын 187 орны гишүүн байх  ёстой ажээ.

Хөгжиж буй орнууд Олон улсын валютын сангийн тэргүүнийг Азиас сонгох сонирхолтой байгаа ажээ. Олон улсын валютын сангийн тэргүүнээр сонгогдох магадлалтай хүмүүсийн тоонд Өмнөд Африкийн Сангийн сайд Тревор Мануэль, Туркийн экс Сангийн сайд Кемал Девис нар байгаа ажээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж