Монгол Улсын Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн гарын үзэг зурсантай холбогдуулан нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл ширүүхэн шүүмжилж, ингэж байхаар өөрөө зайгаа тавиад өгсөн нь дээр гэх үгсийг хэвлэлээр чулуудсан билээ. Ингэхдээ “Н.Алтанхуяг Ерөнхий сайдын албан тушаалаа авч үлдэхийн тулд долоон сайдыг золиосолсон. Одоо АН-ыг улс төрийн золиос болгож байна. Намынхнаас хэнтэй нь ч яриагүй, хувийн шийдвэр гаргаж МАХН-тай гэрээ байгууллаа. Гэтэл Н.Алтанхуягт ийм эрх байхгүй” гэж мэдэгдсэн юм. Энэ мэт явдалд нь гомдсон Ерөнхий сайд өөрийн facebook хуудаснаа “МАН-ынхан намайг хангалттай гүтгэж, доромжилж байхад миний найз Бат-Үүл намайг ингэж түгжилдэх хэрэг юун, Бид 2 улсын хөгжил, УБ-ын утааг арилгах тухай ярих цаг биш үү?” хэмээн гомдоллосон байна. Тэнхлүүн явахад тэмээгээр туслахаар тэвдэг явахад нь тэвэнгээр тусла гэж үг бийг ч зарим хүмүүс Э.Бат-Үүл даргад хаяглажээ.
Л.ХАЛИУ