“Universe Best Songs” наадмын эхэлсэн цагаас л нүүр царай нь болж явсан П.Одгэрэлийг магтах нэг нь байхад шүүмжлэх нэг нь ч байдаг. Харин хөтлөгч бүсгүй хэрэгтэй үед хэлсэн зөв шүүмжлэлээс эрч хүч авч, өөрийгөө хурцалдаг гэнэ.
Тэрбээр “Сайн муу нийлж сав дүүрдэг хорвоо… Монголчууд хүүхдээ хүртэл байнга хөөрхөн сайхан гэж хэлэлгүй миний муу хүү, тэрний муухай хүүхэд гэж өхөөрддөг нь ч учиртай. Тэгээд ч дандаа магтуулж амьдрана гэж юу байхав. Амьдрал хэтэрхий амархан бол амтгүй, магтаал үргэлж хамт бол үнэгүй л болох байх. Хаяа хатуухан үг сонсч, хэн нэгний шүүмжлэлийн бай болох тийм ч буруу зүйл биш, авахыг нь аваад хаяхыг нь хаях л асуудал. Ямар ч байсан нүүрэн дээр инээмсэглэж нүд хариулж муулахаас, үнэ цэнэгүй магтаж ор үндэслэлгүй гүтгэхээс дээр санагддаг. Хэрэгтэй үед урмын үг сонсоод хэсэгтээ тэнхээтэй явдаг шиг оноод зэмлэсэн үгний ачаар өөрийгөө дайчлах хаттай болдог л юм” хэмээн фейсбүүк хуудсандаа бичжээ.
Т.АНУ