Орчин үеийн мюзикл тоглоно

Хуучирсан мэдээ: 2014.10.21-нд нийтлэгдсэн

Орчин үеийн мюзикл тоглоно

Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар чуулгын уран бүтээлчид “Жи Интертэймент”, “UBS” телевизийн “Universe best songs” төслийн шилдэг оролцогч залуус “UB I love you” нэртэй орчин үеийн мюзиклыг аравдугаар сарын 27, 28, 29-ны өдрүүдэд 19.00 цагт Улаанбаатар чуулгын тайзнаа толилуулах юм байна.

Эл мюзиклын зохиолчоор Т.Нидоль, уран сайхны удирдагч, ерөнхий найруулагчаар Р.Мөнхсайхан, найруулагчаар Олег Юмов, туслах найруулагчаар П.Урнаа, хөгмийн найруулагчаар Д.Мөнхболд, бүжиг дэглээч Д.Энхгэрэл, зураачаар А.Дөлгөөн нар ажиллаж байгаа бол гол дүрд “Universe Best Songs” төслийн Гран при шагналт Ч.Цэлмүүн, шилдэг оролцогч Т.Амина, Г.Тэнүүн, С.Зоригтбаатар нар Улаанбаатар Чуулгын уран бүтээлчидтэй хамтран тоглож байгаа ажээ.

Тасалбар Нийслэлийн Улаанбаатар чуулгын билетийн кассаар болон 1900-1617 үнэгүй хүргэх бөгөөд 15-20 мянган төгрөгийн үнэтэй худалдаалж буй.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж