Хуучирсан мэдээ: 2014.10.21-нд нийтлэгдсэн

“Хэрцгий” жолооч

Монголд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан явган хүний зам нэг үеэ бодвол нэлээд хийгдэх болсон. Харин энэ зам дээр өөрийнхөө эрх ашгаас өөр юуг ч боддоггүй аминч этгээд машинаа тавих нь элбэг.

Цагаан таягаараа нүд хийн, зориулалтын замаараа явж буй энэ хүүгийн зам дээр “данхар төмөр” тээглэж, хүү хаашаа явахаа мэдэхгүй зогсож байна.

Энэхүү сэтгэл эмзэглүүлсэн зургийг “Замын цагдаа”-гийн гэж олонд нэрлэгддэг С.Энхтөр өөрийн фейсбүүк хуудсандаа “Бүдүүлэг харагддаг байсан бол ийм тохиолдолд хэрцгий харагдаж байна даа” гэсэн тайлбартайгаар оруулжээ.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж