Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн төслүүдийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын дэд дарга Н.Энхболдоор ахлуулсан ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр болсон байна. Ажлын хэсгийн хуралдаанаар дээрх хуулийн төсөлтэй холбоотойгоор Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналуудыг хэлэлцэж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оруулахаар болж, бэлтгэл хангажээ.
Тус ажлын хэсэг нь өнгөрсөн даваа гаригт хуралдаж, Сонгуулийн ерөнхий хороо болон улстөрийн намуудаас ирүүлсэн саналуудаар гишүүдээс санал хураалган, түүнийгээ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оруулах байсан ч ажлын хэсгийн хуралдаанд оролцох гол, гол гишүүд эзгүй байсантай холбоотойгоор хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.
Г.Дарь