Орост тахианы мах үнэтэй байна

Хуучирсан мэдээ: 2014.10.21-нд нийтлэгдсэн

Орост тахианы мах үнэтэй байна

Европын хүнсний бүтээгдэхүүнд хориг тавьсанаас хойш Оросын махны зах зээлд гахай, үхрийн махаас илүүтэйгээр тахианы махны үнэ нэмэгджээ. Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүнд хяналт тавьсан байдалд хийсэн мониторингоор энэ нь ил болжээ.

 

 

Наймдугаар сарын 11-нээс аравдугаар сарын 16-ны хооронд тахианы махны үнэ 3,9%, үхрийн мах 3,8%, гахайн мах 3,5%-иар тус  тус тус нэмэгдсэн гэнэ. Гахайны махны үнэ Москвад  35,8 хувиар нэмэгдсэн бол Костром мужид 22,4% (177,5 руб.), Оренбург мужид 22,2% (196,85 руб.), Хойд Осетид 22,2% (220 руб.) болон нэмэгджээ.

 

Тахианы махны үнийн өсөлт Тула мужид 34,5% (99 руб.) нэмэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Томск мужид 25% (117 руб.), Калуга мужид 23,5% (111,13 руб.), Хабаровын хязгаарт 20,8% (72,50 руб.), Оренбург мужид 18,6%, Кабардино-Балкарид 15,8%, Ленинград мужид 13,8%, Астрахан мужид 13,6%, Тюменск мужид 13,4%, Тверь мужид 12,7%  тахианы махны үнэ тус тус өсчээ.

 

Мөн түүхий сүүний үнэ (2,7%), 3,2% хувийн тослогтой цэвэр сүүний үнэ (2,3%), цөцгий тосны үнэ (1,8%) үнэ ч өсчээ. Энэ хугацаанд бяслөгийн үнэ  2,9%-иар өссөн байна.

 

Хүнсний ногооноос  төмс, байцаа, сонгины  үнэ 1,8-6,3 хувиар нэмэгдэв. Харин лууван 13,3%-иар, алим 4,2%-иар тус тус үнэ нь буурсан байна. Загасны үнэ 2,1, 0,5%  тус тус буурчээ. Үнийн мониторингийг Оросын  85 бүс нутагт хийсэн байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж