Жастин Бибер шинэ сүрчгээ гаргалаа

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

Жастин Бибер шинэ сүрчгээ гаргалаа

Үнэртний зах зээлд хөл тавиад удаагүй ч тун амжилттай яваа дуучин Жастин Бибер бүсгүйчүүдэд яг тохирсон үнэртнийг нь олж өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлжээ. “Хэзээ ч үгүй гэж хэзээ ч битгий хэл” хэмээн дуулдаг өсвөр насны дуучин Бибер цэцгэн хэлбэртэй анхилуун усаар охид бүсгүйчүүддээ бэлэг барилаа. Биберийн жимсний үнэртэй, шинэхэн сүрчиг нь “Someday” нэртэй бөгөөд сүрчигний найрлага, хандыг Honorine Blanc of Firmenich нэржээ. 

Бибер сүрчгийнхээ талаар “Залууст охидоос үнэртэж байгаа үнэр маш чухал сэтгэгдэл төрүүлдэг. Би фэнүүдтэйгээ илүү ойр байхын тулд өөрийн нэрийн сүрчгийг гаргаж байна” гэжээ. Бибер сүрчигний борлуулалтаас олох ашгаа буяны байгууллагад хандивлах ба Someday сүрчигний 30 мл нь 35 ам.доллар, 50 мл 45 ам.доллараар худалдаалагдаж байгаа аж.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж