Миами Хитчүүд өнгөрсөн жилийн аварга багийг хожлоо

Хуучирсан мэдээ: 2014.10.20-нд нийтлэгдсэн

Миами Хитчүүд өнгөрсөн жилийн аварга багийг хожлоо

НБА-гийн 2014-2015 оны улирал эхлэхэд ойртож байна. Тэгвэл улирал эхлэхээс өмнө урьдчилсан тоглолт болж байгаа бөгөөд бямба гаригийн шөнө зургаан тоглолт боллоо.

Өнгөрсөн жилийн аварга баг болох Сан Антонио Спөрс өнгөрсөн жил аваргын төлөө тоглосон Миами Хит багтай тоглолоо. Тоглолтод эхний үеэс л сонирхолтой болж үндсэн цаг дуусахад Белинели холын зайнаас оруулж 100-100 харьцаатай болгож тэнцүүлж нэмэлт цаг сунгасан юм. Харин нэмэлт цагт Напир гайхалтай тоглолт үзүүлж ганцаараа зургаан оноог авч баг нь 111-108 харьцаагаар ялалт байгуулж улиралын өмнөх тоглолтд 2 хожил 4 хожигдолтой боллоо Харин Спөрс 1 хожил 3 хожигдолтой байна.

Тус тоглолтод Напир 25 оноог авч багаа тэргүүлсэн бол тус багийн гол тоглогч нар болох Дуэйн Вэйд, Крис Бош нар тоглоогүй байна. Харин эсрэг багаас Белинели 18 оноог авч багаа тэргүүлжээ.

Бусад тоглолтууд
Даллас Мавирекс 93-98 Индиана Пэйсэрс
Орлондо Межик 84-95 Филаделфи-76
Детройт Пистонс 104-100 Атланта Хаукс
Миами Хит 111-108 Сан Антонио Спөрс /нэмэлт цагт/
Макуби 59-91 Сакермэнто Кингс
Денвэр Наггетс 104-93 Лос Анжилес Клиппэрс

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж