НБА-гийн 2014-2015 оны улирал эхлэхэд ойртож байна. Тэгвэл улирал эхлэхээс өмнө урьдчилсан тоглолт болж байгаа бөгөөд өнөөдөр таван тоглолт боллоо.
Өнөөдрийн хамгийн сүүлийн тоглолт болох Лос Анжелес Лейкэрс өөрийн талбай болох Степлис центрт Юта Жазз багийг хүлээж авч тоглолоо. Эхний хагаст 54-38 харьцаагаар хожигдож байсан Лейкэрс сүүлийн хагаст гайхалтай тоглолт үзүүлсэн 91-98 харьцаагаар ялалт байгуулжээ. Ялангуяа гуравдугаар үеийн эхний долоон минутад 23 оноог авч онооны илүү байдлыг авсан бол эсрэг багтаа ердөө 3 оноог өгчээ.
Тус тоглолтод Коби Брайнт багаа тэргүүлж 26 оноог авсан бол Карлос Бүүзэр 19 оноо, 9 самбараас бөмбөг авчээ. Харин эсрэг багаас Буркс 21 оноог авчээ.
Эх сурвалж: www.mminfo.mn