Сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг авахыг хүссэн 1000 гаруй оюутан өнөөдөр Сүхбаатарын талбайд жагслаа. Тэдний жагсаал саяхан өндөрлөлөөн. Гэхдээ ирэх долоо хоногийн баасан гаригт дахин жагсч УИХ-д уриалгаа хүргүүлэх аж. УИХ-аар оуютанд тэтгэлэг олгох хуулийн төслийг хэлэлцэх байсан ч хойшилсонтой энэ нь холбоотой юм. Их, дээд сургуульд суралцаж буй 170 мянга гаруй оюутанд сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгоход жилд 132 тэрбум төгрөг зарцуулна.