Украины арми өнөөдөр хамгийн мууд тооцогдож байгаа нь нууц биш. Армийг засан шинэчилж аваад явах мэргэжлийн хүн байхгүй байгаа бололтой. Киевт Европын холбоог барьсан шинэ засаг тогтсоноос хойш тав дахь Батлан хамгаалахын сайд томилогдлоо. Өмнөх сайд Гелетей нь үүргээ гүйцэтгэсэн гэж үнэлэгдэв. Тэрээр олон янзын хамаагүй мэдэгдэл хийн ямар хүн бэ гэдгээ харуулсан юм. Тухайлбал, Орос Донецкийн нисэх буудлыг цөмийн хоёр цэнэгээр буудсан гэж мэдэгдэж байлаа. Үүгээр тэр цөмийн дэлбэрэлт гэдгийн талаар ямар ч ойлголтгүйгээ харуулснаас гадна Украины цөмийн бөмбөгтэй болгоно гэж нэг биш удаа хэлж байсан юм.
Шинэ сайд нь Зүүн Украинд үндэсний гвардийг командлан террорын эсрэг гэх ажиллагааг удирдсан “гавъяатай” хүн учраас босогчид түүнийг огт хүлээн авч чадахгүй байгаа. Мөн цэргийнхэн ч түүнийг цагдаагийн генерал гээд хүлээн зөвшөөрдөггүй бололтой. Тэрээр шинэ цэрэг, радикалуудын сайн дурын сумангуудыг нийлүүлэн гол залхаан цээрлүүлэх ажиллагааг явуулсан бөгөөд зүүн украиныхныг толгой дараалан террористууд гээд том хотуудын оршин суугчдыг бөөнөөр галлах систем, пуужингаар буудсан хүн юм байна. Мөн тэрээр террорын эсрэг ажиллагаагаа явуулж байхдаа үндэсний гвардийн бүрэлдэхүүнд ямар анги нэгтгэл байгааг мэдэхгүй гэж байлаа. Украины армийн дарга нар ба сайд нарынх нь хүүхдүүд дайчилгаанд хамрагдаагүй “наргиж цэнгэр” яваа учраас генералуудын нэр хүнд л олонд тааруухан. Шинэ тушаалд очсоны дараа тэр Африкийн нэгэн оронд наймаалахаар гэрээлээд мөнгийг нь авсан байсан танкуудыг шууд армид нийлүүлэх шийдвэрийг гаргасан байв. НҮБ-ын сүүлийн мэдээнд өгүүлсэн 3,7 мянган энгийн иргэд амь үрэгдсэн нь шинэ сайд хурандаа генерал Степан Полторак гэдэг хүнтэй холбоотой.
Ш.МЯГМАР