Нобелийн нэрэмжит эдийн засгийн шагналтан

Хуучирсан мэдээ: 2014.10.20-нд нийтлэгдсэн

Нобелийн нэрэмжит эдийн засгийн шагналтан

Жан Тироль.  wikipedia.org

 

Альфред Нобелийн дурсгалд зориулагдсан Шведын төв банкны шагналтнаар “зах зээлийн хүчин ба зохицуулалтын дүн шинжилгээг” хийсэн Тулузын их сургуулийн профессор Жан Тироль өнгөрсөн даваа гаригт тодорлоо. Энэ тухай Шведийн шинжлэх ухааны хаантны академийн Нобелийн хорооны шийдвэрт өгүүлжээ. Профессор Тироль ажил хэргийн нэр хүнд ба түүний эдийн засгийн үйл ажиллагаанд нөлөөлөх нөлөөний моделийг бүтээжээ. Мөн тэрээр антимонополийн зохицуулалтын асуудлаар ажиллаж байв.

 

“Ашиг орлогоор хөөцөлдөх ажиллагааны харанхуй талыг” тэрээр бүхнээс гүнзгий судалсан гэж Нобелийн хороо дүгнэв. Олигополийн (цөөн тооны гэсэн эртний грек үгнээс бүтсэн энэ хэллэг нь зах зээлд цөөн тооны компаниуд давамгайлсан өрсөлдөөний төгс бус бүтцийн хэлбэр) өрсөлдөөнтэй зах зээлийг “тоглоомын онол” гэдгээр дүгнэн судалжээ. Янз бүрийн зах зээлүүд нь антимонополийн зохицуулалтын өөрчлөлтийн хандлагыг шаарддаг гэж Тироль үздэг. “Түүний судалгаа нь монополийн эсрэг байгууллагуудад тусладаг. Монополийн эсрэг комисс нь монополиас өөрөөс нь бага мэддэг болж таараад байгаа юм гэж Нобелийн хороо онцолсон байна.

 

Эдийн засгийн шагнал нь Альфред Нобелийн өв биш бөгөөд Шведийн төв банкны 300 жилийн ойгоор Альфред Нобелийн дурсгалд зориулан уг шагналыг бий болгожээ. Эдийн засгийн шинжлэх ухааны ололтуудад олгогдох хамгийн нэр хүндтэй шагнал юм. Уламжлалын дагуу Нобелийн нэрэмжит эдийн засгийн шагналтнуудыг аравдугаар сарын хоёр дахь даваа гаригт зарладаг. Шагнал албан ёсоор Нобелийн гэгдэхгүй. Учир нь Альфред Нобель, өөрөө эдийн засгийн цөөнгүй асуудлуудыг шийдэж ирсэн бөгөөд гэрээслэлдээ эдийн засагчдийн талаар өгүүлээгүй юм. Банк жил бүр нэг шагналтай тэнцэх хэмжээний мөнгийг Нобелийн санд шилжүүлдэг байна.

 

Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж