Хөвсгөлийн уяачид нийслэлд чуулав

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

Хөвсгөлийн уяачид нийслэлд чуулав

Хөвсгөл
аймгийн ная гаруй уяач нийслэлд чуулж туршлагаасаа хуваалцахын зэрэгцээ
сургалтад суусан байна. Хотгойдын “Дэлтэй цэнхэр” дуугаар овоглосон
морин спорт уяачдын холбооныхонд Монголын морин спорт, уяачдын холбооны
гишүүн, УИХ-ын гишүүн, Засгийн газрын шадар сайд М.Энхболд баяр хүргэж
үг хэлжээ.
Сургалтын үеэр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн
А.Баярмагнай “Монгол адууны үүлдэр угсааг сайжруулах зайлшгүй
шаардлага”, Тод манлай уяач Д.Онон “Морины уяа сойлго, бүтэн жилийн
арчилгаа, бэртэл, гэмтэл, эмгэгийг эмчлэх нь”, Тод манлай уяач С.Ганхуяг
“Хаврын уралдааны уяа сойлго, онцлог” зэрэг сэдвээр уяачдад хичээл
заасан байна. Давхар уяатай адууны арчилгаа, маллагаа, хотгойд адууны
байгальд дасан зохицох чадвар зэрэг сэдвээр мөн илтгэл сонсч санал
бодлоо хуваалцжээ.

Уяачид аймагтаа буцаж очоод бусад уяачдадаа хичээл заах ажээ.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж