
Сургалтын үеэр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай “Монгол адууны үүлдэр угсааг сайжруулах зайлшгүй шаардлага”, Тод манлай уяач Д.Онон “Морины уяа сойлго, бүтэн жилийн арчилгаа, бэртэл, гэмтэл, эмгэгийг эмчлэх нь”, Тод манлай уяач С.Ганхуяг “Хаврын уралдааны уяа сойлго, онцлог” зэрэг сэдвээр уяачдад хичээл заасан байна. Давхар уяатай адууны арчилгаа, маллагаа, хотгойд адууны байгальд дасан зохицох чадвар зэрэг сэдвээр мөн илтгэл сонсч санал бодлоо хуваалцжээ.
Уяачид аймагтаа буцаж очоод бусад уяачдадаа хичээл заах ажээ.
Д.ОЮУН