
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдийн ирц хангалтгүй байна. Дээр нь “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийг хэлэлцэж байхад Сангийн сайд С.Баярцогт хуралдаанд суугаагүй нь хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас “босгох”-оор төлөвлөсөн талаар тодорхой хариулт авах эзэнгүй болж байна” гэх шүүмжлэлийг гишүүд гаргалаа. Тиймээс хуралдааныг даргалагч Сангийн сайд С.Баярцогтыг яаралтай чуулганы танхимд хүрэлцэн ирэхийг хүсэв. Засгийн газрыг төлөөлөн чуулганы хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга нар оролцож, хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж хариулт өгч байна.
Г.Дарь