Германы нисгэгчид эрт тэтгэвэрт гарахыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2014.10.20-нд нийтлэгдсэн

Германы нисгэгчид эрт тэтгэвэрт гарахыг хүсч байна

 

Европын хамгийн том агаарын тээврийн компани болох Германы “Lufthansa” нисэх компанийн нисгэгчид ажил хаяхаар төлөвлөж байна. Нисгэгчдийн ажил хаялтаас болж өнөөдөр /Х.20/ “Lufthansa” нисэх компанийн 1450 нислэг цуцлагдаж, маргаашийн /Х.21/ 2300 нислэгийг хийхгүй болжээ. Нисгэгчид тэтгэвэрт гарах насыг нэмсэн шийдвэрийг эсэргүүцэн ажил хаяж буй аж. “Lufthansa” нисэх компани нисгэгчдийн тэтгэвэрт гарах насыг 55-аас нэмэгдүүлэх шийдвэр гаргасан аж.

 

Өмнө нь өнгөрсөн долоо хоногт “Vereinigung Cockpit” нисгэгчдийн холбооноос нисэх компанийн төсвийг эсэргүүцэн 12 цагийн түр зогсолт зарлаж байжээ. Үүний зэрэгцээ өнгөрсөн амралтын өдрөөр Германы галт тэрэгний үйлчилгээнийхэн ажил хаясан аж. Харин Германы Засгийн газраас хэсэг бүлэг ажилчдын эрх ашгаас үүдэн улсын томоохон дэд бүтцийг хохироосон ажил хаялтын эсрэг хуулийн төсөл хэлэлцэхээр болжээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж