АН-ын бүлгийн хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2014.10.20-нд нийтлэгдсэн

АН-ын бүлгийн хурал хойшиллоо

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан өнөөдөр 10.00 цагт зарлагдсан байсан ч хойшиллоо. Тус хуралдааныг үдээс хойш 14.00 цагт хийхээр болжээ. Ийн хойшлуулсан нь бүлгээр Ерөнхий сайдын мэдээллийг сонсохтой холбоотой аж.

УИХ дахь МАН-ын бүлгээс өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Мөн дараах өдөр нь буюу өнгөрсөн бямба гаригт Ерөнхий сайд Н.Алтанхуяг МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтран ажиллах гэрээг байгуулсан. Тиймээс энэ мэт асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайдаас тайлбар авах чухал шаардлага байсан тул хуралдаанаа хойшлуулсан гэж байгаа юм.

Харин УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж байна. Тус бүлэг 2015 оны төсвийн хуулийн төсөл болоод шинэ сайд нарыг томилохтой холбоотой асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж