Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн тэргүүлэх бөхчүүдийн дэлхийн ээлжит чансааг гаргажээ. Энэ удаа Узбек улсын Ташкент хотод болсон ДАШТ, БНСУ-ын Инчён хотод болсон Азийн наадмын дүнг тусгасан байна.
Эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд 8 жингийн 5 жинд нь (С.Романов 65 кг, Х.Цаболов 70 кг, Д.Царгуш 74 кг, А.Садуллаев 86 кг, А.Гадисов 97 кг) оросын бөхчүүд түүний дотор шинэхэн 4 аварга тэргүүлсэн байна. 57 кг-ын жинд БНАСАУ-ын бөх, Азийн наадмын аварга Хак Жин Жонг тэргүүлж хоёрдугаарт нь мөн улсын бөх, олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга Кьонг Ил Янг орж, 61 кг-ын жинд Азербайжаны бөх, дэлхийн аварга Хажи Алиев, 125 кг-ын жинд Туркийн бөх, дэлхийн аварга Т.Акгуль нар тэргүүлсэн байна.
57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр Ү дугаарт, олон улсын хэмжээний мастер Б.Номин ХI дүгээрт, олон улсын хэмжээний мастер Д.Цогтбаатар ХҮI дүгээрт, 61 кг-ын жинд ДАШТ-ний хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Э.Ням-Очир III дугаарт, оюутны дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер Т.Түвшинтулга ХIII дугаарт, 65 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Мандахнаран III дугаарт, 74 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат ХҮI дугаарт, 86 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн ХХ дугаарт, 97 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга ҮIII дугаарт, олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат ХI дугаарт бичигдсэн байна. 70 кг-ын жинд дэлхийн эхний шилдэг 20 бөхийн тоонд манай бөхчүүдээс багтаагүй байна.
Эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд 8 жингийн 4 жинд нь (Э.Тосака 48 кг, С.Йошида 53 кг, Ч.Хамада 55 кг, К.Ичо 58 кг) Японы бөхчүүд тэргүүлсэн байна. 63 кг-ын жинд Украиний бөх, дэлхийн аварга Ю.Ткач, 69 кг-ын жинд ХБНГУ-ын бөх, дэлхийн аварга А.Фокёна, 75 кг-ын жинд АНУ-ын бөх, дэлхийн аварга А.Грей нар тэргүүлсэн байна.
60 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер, дэлхийн аварга С.Цэрэнчимэд жиндээ анх удаа нэгдүгээрт бичигджээ. 48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл ХҮ дугаарт, 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа ХII дугаарт, 55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн Ү дугаарт, олон улсын хэмжээний мастер А.Батцэцэг ХI дүгээрт, олон улсын хэмжээний мастер П.Орхон ХҮ дугаарт, 58 кг-ын жинд Гавьяат тамирчин Т.Мөнхтуяа ХI дүгээрт, 63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг ХIII дугаарт, 69 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг IХ дүгээрт, олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг ХҮII дугаарт, 75 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Бурмаа IҮ дүгээрт бичигдсэн байна.
МЧБХ, Д.Өлгийсайхан