Малчид, тариаланчид, ард игэдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр зүүн зүгийн нутгаар салхи шуургатай, нутгийн зүүн хагаст хүйтэн байна.
2014 оны 10 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Зүүн зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн зүгийн нутаг, говийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голуудын сав газраар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, баруун зүгийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 4-6 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2014 оны 10 дугаар сарын 21-нээс 2014 оны 10 дугаар сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
22-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 23-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 22-23-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.