Төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 0-5 градус хүйтэн, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, баруун зүгийн нутгаар 7-12 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч 2-4 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгааршөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруунаас хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голуудын сав нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 4-9 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд6-11метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.Салхи баруунаас секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.