“Урьд өмнө тоглогдож байгаагүй дуунуудаа хүргэнэ”

Хуучирсан мэдээ: 2014.10.18-нд нийтлэгдсэн

“Урьд өмнө тоглогдож байгаагүй дуунуудаа хүргэнэ”

"Нисванис" хамтлаг гурав дахь удаагийн Unplugged”  концертоо Улаанбаатар чуулгын танхимд өнөөдөр 18.00 цагаас хийхээр зэхжээ. “Нисванис” хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалантай цөөн хором ярилцлаа.

-Энэ удаагийн “Unplugged” тоглолт нь өмнөх тоглолтуудаас ямар онцлогтой тоглолт болох вэ?

-Манай хамтлаг ихэвчлэн рок тоглолтууд хийдэг. Тэгвэл энэ удаагийн тоглолтод өмнө нь тоглогдож байгаагүй уран бүтээлүүдээсээ сонгон “Unplugged” чиглэлээр маш сонирхолтой тоглолтыг фэнүүддээ барих гэж байна.

-Ямар уран бүтээлүүдээсээ толилуулах вэ?

-1995 оноос хойш туурвисан шинэ содон, хамгийн гоё гэсэн дуунуудаа "Unplugged" хэлбэрээр зөөлрүүлж, амьд дуугаралтыг мэдрүүлэх болно. Байнга дуулагдаад байдаггүй дуунуудаа хүмүүст хүргэх гэж хичээж байна.

-Өмнөх тоглолтуудаас энэ удаагийн тоглолт их өвөрмөц газар болж байна. Тайз засалт хөгжим дуугаралтын хувьд ямар байх вэ?

– Улаанбаатар чуулгын хувьд стандарт концерт-заал гэдэг утгаараа хамтлагийн зүгээс "Unplugged" тоглолтыг хийхээр шийдсэн юм. Дуугаралтын хувьд маш чанартай мөн тайз засалт гэрэлтүүлэг хүмүүсийн сэтгэлд хүрэх байх. 

-Тоглолтод ямар хамталг дуучид урилгаар оролцох вэ? 

-Манай хамтлагийн зүгээс 22 дуу дуулагдана. Мөн “Tiger fresh” хамтлаг өөрийн уран бүтээлээсээ толилуулна. Тоглолт өнөөдөр 18.00 цагаас эхлэх бөгөөд гурван цаг орчим үргэлжилнэ.

Б.БАТ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж