-“Хакүхо цом” өсвөрийн сүмочдын тэмцээн өнөөдөр, маргааш буюу аравдугаар сарын 18-19-нд Спортын төв ордонд болно-
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит "Хакүхо цом" сүмо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Тэмцээн 8-9 нас, 10-11, 12-13 болон 14-15 гэсэн дөрвөн насны ангилалаар явагдаж, ангилалд бүрт эхний гурван байрын эзнийг шалгаруулна. Мөн уран барилдаан, техниктэй бөх болон дайчин барилдааны шагналтныг тодруулах юм.
Улмаар нас насны ангилалд шилдэг наймд шалгарсан хүүхдүүдийг бэлтгэлд хамруулж, 2015 оны хоёрдугаар сард Японы Токио хотноо зохиогдох “HAKUHO CUP” тэмцээнд сонгон шалгаруулж, оролцуулна.
Өнгөрсөн жил гурван насны ангилалаар болж, эдгээр хөвгүүд эхний байруудыг эзэлжээ.
8-9 нас:
1-р байр: Э.Баяржавхлан (Өвөрхангай аймаг)
2-р байр: А.Сосорхүү (Баянхонгор аймаг)
3-р байр: Б.Сүхбаатар (Өвөрхангай аймаг-Гучин-Ус сум)
10-11 нас:
1-р байр: Л.Мянганбаяр (Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум)
2-р байр: Х.Сундуй (Өвөрхангай аймгийн Хархорин сум)
3-р байр: Ж.Базарханд (Өвөрхангай аймгийн Уянга сум)
12-14 нас:
1-р байр: Б.Одхүү (Дундговь аймгийн Баянжаргал сум)
2-р байр: Б.Цэрэндорж (Дорноговь аймгийн Алтанширээ сум)
3-р байр: А.Амарсанаа (Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 106-р сургууль) нар тус тус шалгарчээ.
Ч.БОЛОР