“Барселона” клубын довтлогч Луис Суарез хурдан талбайд гарч, Месситэй хамтран тоглох мөчийг тэсэн ядан хүлээж байгаа талаараа ярьжээ.
-Месси Суарезтай байхад “Барса” Аваргуудын лигт түрүүлж чадна гэж хэлсэн. Түүнтэй хамт тоглох ямар байна вэ?
-Мэдээж би “Барселона”-д бүх цомд түрүүлэх гэж ирсэн. Месси энэ зорилгод хүрэхэд минь надад туслах хангалттай чадвартай. Тэр “Барселона”-д ямар чухал вэ гэдгийг хүн бүр л мэддэг. Тэр одоо ч дэлхийн шилдэг гэж би бодож байна, Лео ийм л залуу. Тун удахгүй бид хамтдаа тоглох мөч ирнэ. Би л хувьдаа тэр өдрийг тэсэн ядан хүлээж байна.
-Кристиано Роналдог дэлхийн шилдэг гэж боддог уу?
-Би Мессиг гэж бодож байна, тэр өдөр бүр намайг гайхшруулдаг. Тэр бол онцгой. Миний хувьд энэ дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчин бол тэр.
-Мессигийн өөрчлөлтийн талаар юу гэж бодож байна. Тэр гоол оруулахаасаа илүүтэй найруулга тал руугаа тоглох болсон шүү дээ?
-Бид төгс хүний тухай ярьж байна, түүний зорилго бол хожил авах. Энэ чинь Месси, түүнээс гадна тэр агуу багийн тоглогч шүү дээ. Тэр бөмбөг хэрхэн эзэмшихээ, зорилгодоо яаж хүрэхээ мэддэг. Месси төгс тоглогч шүү дээ.
Н.Болд