Леброн тэргүүтэй Кавалерс багийнхан дөрөв дэх ялалтаа байгууллаа

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

Леброн тэргүүтэй Кавалерс багийнхан дөрөв дэх ялалтаа байгууллаа

НБА-гийн 2014-2015 оны улирал эхлэхэд ойртож байна. Тэгвэл улирал эхлэхээс өмнө урьдчилсан тоглолт болж байгаа бөгөөд өнөөдөр зургаан тоглолт боллоо.

Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт болох хуучин багтаа эргэж нэгдсэн Леброн Жеймс тэргүүтэй Клевлэнд Кавалерс багийнхан харин тэдний өмнөх хоёр жил Хитийн эсрэг хүчтэй тоглож байсан мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлийн үеэр Пол Жоржийг гэмтэлд алдсан Индиана Пэйрэрстэй тоглосон юм. Тус тоглолтын эхний хагаст хоёр баг энэ тэнцүүхэн тоглож 46-47 харьцаагаа Кавалерс ердөө ганц онооны зөрүүтэй тэргүүлсэн бол гуравдугаар үед Леброн Жеймс гайхалтай тоглолт үзүүлж тус үед 10 оноог авч тоглолт дуусахад 93-98 харьцаатай болгож улиралын өмнөх тоглолтыг 4 хожилтой ганц ч хожигдолтойгүй тэргүүлж байна.

Тус тоглолтод Ирвинг тоглоогүй бөгөөд Леброн Жеймс 26 оноо, 4 самбараас бөмбөг авч, 3 оновчтой дамжуулалт үзүүлсэн бол эсрэг багаас Копланд 16 оноог сэлгээнээс авч багаа тэргүүлжээ.

Бусад тоглолтууд
Сакерменто Кингс 117-129 Бруклин Нетс
Детройт Пистонс 104-84 Шарлот Бобкетс
Маккаби Хайф 95-101 Вашингтон Уйзардс
Фламинго 88-106 Орлондо Межик
Индиана Пэйсэрс 93-98 Клевлэнд Кавалерс
Торонто Репторс 92-89 Бостон Селтикс

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж