Дорнод аймгийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр, цехүүдэд аймгийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийжээ. Шалгалтын явцад тус аймагт үйл ажиллагаа явуулдаг “Найнги”, “Онхоодой-Өндөр”, “Түшнээ”, “Дорнод гурил” компаниуд болон “Си си бейкер”, “Хаш бейкер” зэрэг талх нарийн боовны цех мэргэжлийн технологич байхгүй, технологийн заавар боловсруулаагүй, бүтээгдэхүүн үйлдвэрийн байр шаардлага хангахгүй, зарим түүхий эд, түүний нэмэлт бүтээгдэхүүний шинжилгээ баталгаажилтгүй байжээ. Мөн ажилчид нар эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаагүй гэсэн дутагдлууд илэрсэн байна.
А.Зул