УИХ-ын 28 гишүүн гарын үсгээ зурж баталгаажуулсан “Ерөнхий сайдыг огцруулах тухай” хүсэлтийг УИХ-ын дарга З.Энхболдод яг одоо гардуулж буй ажээ. Тэрхүү шаардлагад нийт 28 гишүүн гарын үсэг зурсан байна. Цөөнхийн буюу МАН-ын бүлгийн 26 гишүүдтэй Шударга ёс эвслийн гишүүн Л.Цог, АН-ын гишүүн Ж.Батзандан нар санал нэгдэн гарын үсэг зуржээ.
Г.НАРАН