Фото: Umit Bektas / Reuters
Сирийн Кобани хотыг АНУ-ын толгойлсон нисэх хүчин бөмбөгдөх үеэр “Исламын улс” бүлэглэлийн хэдэн зуун дайчид өртжээ. Курдынхан амьдардаг уг хотыг эвслийн нисэх хүчин хоногийн дотор дөчөөд удаа бөмбөгдсөн тухай Пентагоны хэвлэлийн төлөөлөгч адмирал Жон Кирби мэдээлсэн байна.
Исламчуудын байрлалыг бөмбөгдсөн нь тэдний хүчийг сулруулсан ч жихадистууд хотын чухал хэсгийг эзэлсэн хэвээр байна гэж Кирби хэлжээ. Хотод хэдэн зугаад иргэд нь үлдсэн гэдгийг тэр бас нэмж хэлэв.
Хотыг исламчууд эзэлсэн нөхцөлд тэнд харигслал үргэлжилсэн хэвээр байна гэж НҮБ түгшиж байгаа юм.
Ш.МЯГМАР