Нисванис хамтлагийн “Unplugged” тоглолт маргааш болно

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

Нисванис хамтлагийн “Unplugged” тоглолт маргааш болно

Амьд хөгжим сонсогч залуустаа хүргэх сайхан мэдээ байна. “Нисванис” хамтлагийнхан энэ сарын 18-нд буюу маргааш “Улаанбаатар” чуулгын тайзнаа гурав дахь бие даасан “Unplugged” тоглолтоо хийхээр зэхжээ. Энэ удаад тэдний хамт тайзнаа амьд хөгжмийн “Tigerfish” хамтлаг, баян хуурч Буянаа, бөмбөрчин Jerry, морин хийлийн хөгжимчид тоглох нь ээ. Нисванис хамтлагийнхан  урьд өмнө нь тэр болгон тооглогдоод байдаггүй дуунуудаасаа тоглох бололтой. 

“Улаанбаатар” чуулгын тайзнаа энэ сарын 18-нд 18.00 цагт ганцхан удаа болох уг тоглолтын тасалбар 20 мянган төгрөг юм байна. Амьд хөгжим сонирхогч залуус та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж