Хуурамч штамп дардаг бүлэглэлийг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

Хуурамч штамп дардаг бүлэглэлийг илрүүлжээ

Иргэдийн гадаад паспорт дээр хуурамч штамп дардаг бүлэглэлийг илрүүлсэн тухай өдөр тутмын нэгэн сонинд мэдээлжээ. Энэ дагуу бид Хил хамгаалах ерөнхий газрын хэвлэлийн албанаас тодруулахад:

-Аравдугаар сарын 9 –ний өдөр иргэн Б гэгч Буянт-Ухаа дахь олон улсын шалган нэвтрүүлэх боомтоор бусдын гадаад паспорт дээр хуурамч штамп даруулан хилээр гаргахыг завдсан хэрэг гарсан нь үнэн. Манай хилчид илрүүлэн иргэн Б-г саатуулсан.

-Хуурамч штамб дардаг бүлэглэл илрүүлсэн гэх юм?

-Бүлэглэл илрүүлсэн талаарх мэдээлэл манайд бүртгэгдээгүй байна гэлээ.

Иргэн Б нь Буянт-Ухаагийн хилийн шалган нэвтрүүлэх боомтоор өөрийн паспортаар нэвтэрч, гуравдагч орны хилээр орохдоо хуурамч штамптай хүний паспортыг ашиглах зорилготой  байжээ. Хууль бусаар хил нэвтрэх боломжтой хэмээн хүмүүсийг хуурч мэхлэн, хуурамч штамп дардаг  хэсэг бүлэг хүмүүсийг эл хэргийн мөрөөр илрүүлсэн бөгөөд одоогийн байдлаар энэ төрлийн хэрэг үйлддэг хэсэг бүлэг хүмүүс цөөнгүй  байгаа бололтой. 

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж