-"Шатлл цаг-2014" сургалтад Архангай аймгаас хамгийн олон буюу 13 багш оролцож байна.-
Монголын Үндэсний олимпийн хороо, Монголын бадминтоны холбоо болон Азийн бадминтоны холбоотой хамтран "Шатлл цаг-2014" сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Аравдугаар сарын 11-20-ны өдрүүдэд болж буй тус сургалтын онолын хичээлийг МҮОХ-ны хурлын танхимд зааж байгаа бол практик хичээлүүдийг "Сүлд" БТСХ, "Орчлон" клуб, "Орхон" бага сургуулиудад зохион байгуулж байна. Сургалтаар багш нар 5-15 насны хүүхдүүдэд бадминтоны спортыг хэрхэн хөгжилтэй, сонирхолтой байдлаар сургах талаар анхан шатны мэдлэгийг олгох аргачлалыг олох аж.
Сургалтад Улаанбаатар хотоос гурван багш хамрагдаж байгаа бол бадминтоны спорт түлхүү хөгжөөд байгаа орон нутгаас 37 багш хамрагдаж байна. Тухайлбал, Архангай (13), Дархан-Уул (11), Дорнод (6), Хэнтий (5), Өмнөговь (2) аймгуудаас багш нар хүрэлцэн иржээ.
Ч.БОЛОР