Бүхий л зүйлс ухаалаг болж буй өнөө үед энгийн цоож хүртэл хурууны хээ мэдрэгчтэй болжээ. Энэхүү шинэ загварын цоож нь энгийн цоож шиг загвартай ч заавал түлхүүр гэхгүй хурууны хээгээ уншуулаад л онгойлгож болдог юм байна.
Мөн түлхүүртэйгээр ч давхар ашиглаж болно. Бүхий л зүйлсийг цоожилоход ямар нэгэн нэмэлт зүйлгүйгээр ашиглаж болох энэхүү цоожийг 94 ам.долларын үнээр худалдаалж эхэлжээ.
Т.БИЛГҮҮН