Орхон аймгийн Жаргалант сумын аравдугаар сарын 6-10-ны өдрүүдийн мэдээллийг хүргэж байна.
– “Хандгай” театрын хамт олон ирж цэцэрлэгийн 156 хүүхдэд тоглолт хийж хүүхэд багачуудтай хамтран тоглож 1 өдрийг өнгөрүүлсэн.
– Орхон аймагт зохиогдож байгаа “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд сумаас 17 майхан, 28 ногоочин 12 нэр төрлийн ногоо хямд үнээр борлуулж, ногоочид идэвхтэй оролцож 8 ногоочин шагнуулсан.
– 2014 оны 10 дугаар сарын 09 өдөр Сумын Засаг даргын орлогч, МЭҮТ,н Дулаан-Уул багийн ажлын алба, Хүн эмнэлэг, Мал эмнэлгийн хамтарсан ажлын хэсэг 2 чиглэлд малчид өвөлжилтийн бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа талаар явж танилцсан байна.
– 2014 оны 2-р ээлжийн цэргийн жинхэнэ албаны цэрэг татлагын комиссоор орох 58 иргэдийн зарлан дуудах хуудсыг тарааж дуусгасан байна.
– Сумын хэмжээнд Өвөлжилтийн бэлтгэл ажил 92,3 хувьтай байна
– 2014 оны 10 дугаар сарын 03-ний өдөр Баян-Өндөр сумын Малчин баг шилжин ирсэн.
Ургац хураалтын мэдээ:
Одоогоор улаан буудай 2559 га-гаас 7046,7 тн хураагаад байна. Өргөст хэмх 0,71 га-с 38,7 тн, байцаа 44 га-с 718,9 тн-ыг, шар манжин 16 га-с 113,4 тн, хүрэн манжин 24 га-аас 354,6 тн, лууван 85-га-с 1796 тн, улаан лооль 0,12 га-аас 2,2 тн, сонгино 8,82 га-аас 70 тн-ыг тус тус хураагаад байна.
Хадлангийн мэдээ:
Сумын аюулгүйн нөөцөд 120 тн, малчид 2900 тн байгалийн хадлан бэлтгэх төлөвлөгөөтэй бөгөөд одоогоор иргэд, аж ахуйн нэгж байгалийн хадлан 3195 тн, ногооны хаягдал 46 тн, ногоон тэжээл-71,2 тн сумын фондод 121 тн өвс бэлтгэж хадлан , тэжээл бэлтгэлийн ажил 98 %-ийг бэлтгээд байна.
Сумын хэмжээнд Өвөлжилтийн бэлтгэл ажил 92,3 хувьтай байна.
Байгаль орчны чиглэлээр:
– БОГ, Сум дундын Ойн анги, Сэлэнгэ голын сав газрын захиргаа, УЦОША-ны “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдаж иргэнд оролцож санал хүсэлтээ илэрхийлсэн байна.
Үргэлжлэлийг http://erdenet.mn-с уншаарай.
Эх сурвалж: http://erdenet.mn