Хонгконгод “ВВС”-г хаажээ

Хуучирсан мэдээ: 2014.10.16-нд нийтлэгдсэн

Хонгконгод “ВВС”-г хаажээ

 

Хонгконгод цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарсны дараа “ВВС” мэдээллийн сайтыг хаасан байна. Хонгконгод “ВВС” сайтыг сүүлийн гурван сарын хугацаанд хэсэгчлэн блоклоод байсан ч өчигдөр /Х.15/ бүрэн хаасан байна. Хятадын цензурээр “New York Times”, “Bloomberg”, “ВВС”-ын хятад хэл дээрх веб сайтыг Хонгконгод хэдийнэ блоклосон аж.

 

 Хонгконгод өнгөрсөн мягмар гаригийн орой /Х.14/ мөргөлдөөний үеэр цагдаа нар жагсагчдын зодож, 40 гаруй хүнийг баривчилсан хэрэг гарсан юм.  Хонгконгийн цагдаа нар жагсагчдыг зодож буй бичлэг телевизийн бичлэгээр нотлогджээ. Түүнчлэн мөргөлдөөнийг сурвалж явсан Аgence France-Presse агентлагийн сэтгүүлч Даниел Чен 10 гаруй цагдаад зодуулсан нь олон улсын хэвлэлийнхний шүүмжлэлийг дагуулсан аж. Тэрээр өөрийгөө сурвалжлагч гэдгийг хичнээн учирлаад цагдаа нар огт сонсоогүй гэнэ. Хонгконгийн албаныхны зүгээс жагсагчдыг зодсон цагдаа нарын хэргийг мөрдөн шалгахаа амласан юм. Хонгконгод цагдаа нар жагсагчдыг зодсонд уурссан иргэд эсэргүүцлээ үргэлжлүүлсээр байна. Хонгконгийн цагдаагийн газраас хэд хоногийн өмнөөс автозамуудыг чөлөөлөхөөр хашлага, хаалтуудыг хурааж эхэлсэн юм. Хэдийгээр цагдаа нар жагсаалыг тараах зорилгогүй гэж мэдэгдэж байсан ч мягмар /Х.14/ мөргөлдөөн гарсан юм. Ардчилалын төлөө жагсагчид хоёр долоо хоног гаруйн хугацаанд Хонгконгийн төв болон бизнесийн дүүргүүдэд суулт зарлаж, эсэргүүцлээ илэрхийлжээ. Хонгконгчууд удирдлагаа бие даан сонгохын тулд Бээжингээс сонгуулийн бүрэн эрхийг шаардан жагсч байна.

 

Өмнө нь 2010 оны Хятадын тэр үзэлтэн Лю Сяобо Нобелийн энх тайвны шагнал хүртсэнээс үүдэн хэд хоног эх газарт “ВВС” сайтыг блоклож байжээ.

 

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж