Монголын хөлбөмбөгийн холбооны гишүүд Ерөнхийлөгч Б.Ганболдтой холбоотой мэдээллээр холбооныхоо байранд хэвлэлийн бага хурал хийхээр болсон боловч хамгаалалтын албаныхан оруулаагүй учраас гадаа нь сэтгүүлчдэд мэдээлэл өгч байна. МХБХ-ны гишүүдийн ярьж байгаагаар ФИФА-гаас жил бүр 250 мянган ам.долларын хөрөнгө оруулалтыг Монголд хийдэг гэнэ. Харин энэ мөнгийг Б.Ганболд нь хувьдаа завшсан байж болзошгүй гэнэ.
Дашрамд дурдахад, ФИФА-гаас Б.Ганболдыг авлига авсан хэрэгт буруутган хориг тавьжээ. Түүнийг Азийн хөлбөмбөгийн холбооны экс ерөнхийлөгч Мухамед Бин Хамманаас 2009, 2011 онуудад авлига авсныг тогтоожээ.
Д.БҮҮВЭЙ