Р.Амаржаргал гишүүн гоо сайхнаа Золоод даатгав

Хуучирсан мэдээ: 2014.10.16-нд нийтлэгдсэн

Р.Амаржаргал гишүүн гоо сайхнаа Золоод даатгав

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал их ажлын хажуугаар өчигдөр үс, зүсэндээ анхаарахаа хойш тавьсангүй. Түүний хувьд парламентын хээнцэр гишүүдийн тоонд багтдаггүй ч гадаад үзэмжиндээ өөрийнхөө хэмжээнд анхаардаг гэдгээ нэгэн ярилцлагадаа дурьдсан билээ.

Харин эрхэм гишүүн маань өчигдөр нээлтээ хийгээд удаагүй байгаа “Zolo‘s hair and beuty” салоноор үйлчлүүлсэн байна. Үсээ засуулахдаа өдөр, судар хараад байдаггүй түүний хувьд тус салоноор үйлчлүүлж, чадварлаг үсчин Жүүгийгээр үсээ янзлуулсандаа баяр­тай байгаа тухайгаа өөрийн цахим хуу­даснаа нийтэлж, үсчинтэй хамтзургаа авахуулжээ.

Дашрамд дурьдахад, нээлтээ хийгээд удаагүй байгаа ч чамгүй үйлчлүүлэгчтэй болоод амжсан тус салоныг “Маск” продакшны за­луу жүжигчин Г.Золзаяа удирдан, ажил­луулж байгаа юм.

www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж