Сайд нарыг томилох тухай хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2014.10.16-нд нийтлэгдсэн

Сайд нарыг томилох тухай хэлэлцэнэ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр орой хуралдсан. Тус хуралдаанаас өнөөдөр Байнгын хороог хуралдуулж, бүтцийн өөрчлөлтөд хамрагдсан яамдын сайд нарыг чөлөөлж, мөн шинээр өргөн мэдүүлэгдсэн сайд нарыг томилох тухай асуудлыг хэлэлцэхээр болжээ. Тодруулбал, Уул уурхай, Эрчим хүч, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Гадаад харилцааны сайд нарыг тус бүр албан тушаалаас нь чөлөөлж, шинээр сайд нарыг томилох тухай хэлэлцэх юм.  Үүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж, дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.  

Байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулъя.

1.Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдыг үүрэг ажлаас нь чөлөөлөх тухай асуудал /Төсвийн байнгын хороо дангаараа/;

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдыг томилох тухай асуудал /хамтарна/

2.Аюулгүй байдал гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хорооны  хамтарсан хуралдаан 10.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга хот байгуулалтын, Зам тээврийн, Уул уурхайн, Эдийн засгийн хөгжлийн, Эрчим хүчний сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал /ЭЗБХороо дангаараа/;
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал /АБГББХороо дангаараа/;
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдыг томилох тухай асуудал /хамтарна/.
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд /санал өргөн мэдүүлсэн тохиолдолд/; Уул уурхай, эрчим хүчний сайд нарыг томилох тухай асуудал /ЭЗБХороо дангаараа/.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/.

 

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

  1. Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал.
  2. Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/.
  3. Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/.
  4. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
  5. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    – Номын сангийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж