РИА Новости. Павел Быков | Купить иллюстрацию
Нью-Йорк хотод хамгийн өндөр орон сууцны барилгын ажил дууслаа. Орон сууцны цогцолбор нь "432 Парк-авеню" гэж нэрлэгдснийг барилгын гүйцэтгэгч компанийн тэргүүн Гарри Маклоу мэдэгдэв.
Парк Авеню дахь 56-57 дугаар гудамжны хооронд баригдсан орон сууц 96 давхар, өндөр нь 426 метр болжээ. Унгар гаралтай Рафаэль Виньоли уг барилгын чимэглэлийг хийж байна. Уг байрныхан хувийн зоогийн газрын цэцэрлэг, фитнес төв, усан сан, биеийн тамирын танхим, номын сан гээд олон талын үйлчилгээг авна.
Байрны үнэ нь 7-80 сая доллар бөгөөд анхны оршин суугчдыг жилийн дараа хүлээн авах гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР