Голомт бадраах эвийн галыг түгээнэ гэв

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

Голомт бадраах эвийн галыг түгээнэ гэв

МУГЖ С.Жавхлан, “2012,12.21 Түнэр харанхуй ертөнцийн мөхөл” номын зохиогч Г.Намираа, МҮОНРТ-ийн продюсер Н.Агааноров нар Гал голомтоо бадраах монгол төрийн ёслол хийнэ хэмээн өнөөдөр мэдээллээ. Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны 100 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 27-ны өдөр буюу зул сарын 25-нд Эвийн гал түгээх ёслолыг зохион байгуулах аж. Энэхүү ёслолд  үе үеийн төрийн тэргүүнүүд оролцож, Эвийг галаа түгээх ёслолыг эхлүүлэхийг уриалж байгаа аж. Үүний дараа МУГЖ С.Жавхлан өөрийн биеэр 21 аймгаар явж, Эвийг галыг түгээж, ая дуугаа өргөх юм байна. Сүүлийн нэгдсэн арга хэмжээгээ Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн Монгол Улсын мандан бадрахын бэлгэдэл болсон тулгыг ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгүүлэх ажлыг санаачлан эхлүүлснээ дуулгалаа. “Эвийн галыг түгээх” хөтөлбөр 21 аймаг, нийслэлд түмнийхээ галыг бадраах, 21 аймгийн галын элч нарыг томилох, гадаадад байгаа монгол туургатнаараа дамжуулан дэлхийн улс түмэнд галаа түгээх зорилготой аж. Энэхүү санаачлагыг дэмжиж байгаа бүх хүн С.Жавхлангийн 98986666 дугаарын утсаар холбогдох боломжтой юм  байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж